Өмнөговьд буйдан үйлдвэрлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-20 22:21:33

Өмнөговь аймгийнхан өөрсдөө буйдан үйлдвэрлэж эхлээд байна.

Тус аймгийн гар нийлсэн хоёр залуу "Уран буйдан" нэртэй компани байгуулан аймагтаа буйдан үйлдвэрлэж эхэлжээ. Тэд шинээр буйдан үйлдвэрлэхээс гадна буйдан засварлах ажлыг мөн хийж байгаа гэнэ.

Гэрт болон байшинд тавих загварын өргөн сонголт бүхий буйданг иргэдийн сонголтонд тохируулан үйлдвэрлэж байна. Г.Ихбаяр, М.Золбаяр нар өнгөрсөн намраас хувийн барилга дээрээ гар нийлэн ажиллаж байгаад ийнхүү буйдан хийх санаагаа олсон ажээ. Тэдний ярьж байгаагаар иргэд шинээр буйдан хийлгэхээсээ илүү хуучин буйдангаа засварлуулах, бүрээсийг нь солиулах сонирхолтой байдаг гэнэ.

Шинэ буйдангуудаа хийц, загвар хэмжээнээсээ шалгаалан 400 мянгаас 1 сая төгрөгийн хооронд борлуулдаг ажээ.

Хол газраас тээвэрлэж ирсэн бус дэргэдээ өөрсдөө загвар санаагаа гаргаж буйдан хийлгэх боломжийг ийнхүү гар нийлсэн залуус нутгийнхаа иргэдэд нээгээд байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ