Сартуул үүлдрийн хонины ноосон бүтээгдэхүүнийг гадагш гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-21 17:44:54

Завханы “Завхан Эх нутаг" Дундын хоршооны бүтээгдэхүүнийг Тува улсруу гаргахаар болжээ.

Тус хоршоо Завханы брэнд болсон сартуул үүлдрийн хонины ноосоор хийсэн эсгий бүтээгдэхүүний захиалгыг ОХУ-ын Тува улсаас авч бүтээгдэхүүнээ хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Дундын хоршоо энэ жилийн хонины ноосоор хийсэн эсгий гутал, гэрийн шаахай, цүнх, гоёл чимэглэлийн гэх зэрэг долоон төрлийн 3200 бүтээгдэхүүнийг Тува улсруу илгээжээ.

Завхан Эх нутаг дундын хоршоо нь 14 гишүүн хоршоодтой. Мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүн зуучлан борлуулах, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж зуучлан борлуулалт худалдаа, төмс хүнсний ногоо үрслэг тариалалт хадгалалт хамгаалалт, өргөн хэрэглээний барааны худалдааг зохион байгуулдаг.

Мөн ноос ноосон бүтээгдэхүүн арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэл, газар тариалан хадлан тэжээл бэлтгэх, даршилсан нөөшилсөн бүтээгэдхүүний үйлдвэрлэл, лизингийн үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ