Улаангом сум өвс, тэжээлийн ямар ч нөөцгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн удирдлагууд Улаангом сумын ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг энэ өглөө хийлээ.
Уулзалтанд Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав, ИТХ-ын дарга Н.Ганцогт нар болон ЗДТГ-ын мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нар оролцсон юм. Сумын удирдлагууд тулгамдсан асуудлууд, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар танилцуулсан бол ЗДТГ-ын мэргэжилтнүүд чиглэл, чиглэлийнхээ дагуу мэдээлэл хийлээ.
Улаангом сумын Аюулгүйн нөөцөд ямар ч өвс тэжээл байхгүй байгаа бөгөөд хэрвээ цаг хүндэрвэл хөдөөгийн багийн малчид, мал бүхий иргэддээ өвс тэжээл хэрхэн хүргэх вэ гэдэг асуудал тулгамдаж байна. Мөн цас их орж замын халтиргаа гулгаа нэмэгдсэн тул нийтийн эзэмшлийн гудамж талбайн цасыг бүрэн цэвэрлэх, гудамжны гэрэлтүүлгийг бүрэн асаах зэрэг хүндрэлтэй асуудлууд байгаа аж.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Цаашид аймаг, сумын ажлын уялдаа холбоог улам сайжруулж, хууль дүрэм зөрчигдсөн асуудал дээр хатуу анхаарал хандуулан, тулгамдаж байгаа асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлээ байх шаардлагатай” гэдгийг сануулсан юм.
Б.Батхүү