“Лэнд менежер-2” программ нэвтэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-27 13:34:13

Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер-2” программ Дорнод аймагт нэвтэрлээ.

Тус аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар энэ программыг гардан нэвтрүүлснээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтнууд газартай холбоотой өргөдөл шийдвэрлэлтийн байдал аль шатанд явж байгааг харах боломжтой болж байгаа юм. Ингэснээр газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаа шат бүртээ хяналттай болж иргэн, хуулийн этгээдэд ил тод, шуурхай үйлчлэх боломж нээгдэж байна.

Газрын кадастрын мэдээллийн  санг солбилцлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд хийгдсэн “Лэнд менежер-2” программд 21 аймаг, 330 сум хамрагдах юм.

Энэ программыг суулгах ажлыг “Толмаф” ХХК 3 жилийн хугацаатай гэрээлэн гүйцэтгэж дуусч байна.

                                                                                                                                       Б.Туяа

Холбоотой мэдээ