Мөрөн хотын 14 багт өвлийн өвгөн айлчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-01 00:50:28

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод шинэ жилийн өдөр 14 багт 14 өвлийн өвгөн цасан охинтойгоо хамт аймгийн Засаг даргын баярын мэндчилгээг өвлийн өвгөний бэлгийн хамт гардууллаа.

Тус аймгийн удирдлагууд баярын хүлээн авалт хийдэг зардлыг хэмнэсэн төсвөөр амьжиргааны түвшин доогуур иргэдэд баярын бялууг өвлийн өвгөнөөр хүргүүлдэг уламжлал тогтжээ. Энэ жилийн хувьд 14 баг тус бүрт 15 айлд буюу нийт 210 өрхөд шинэ жилийг бэлэг гардуулж Мөрөн хотын гудамжаар сүрлэг гацуур чимсэн өвлийн өвгөн цасан охин бүхий автомашинууд давхилджээ. Иргэд тус арга хэмжээг талархан хүлээн авчээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ