Дорнодын дугуйчид анхны чуулганаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 13:41:33

Дорнод аймгийн  унадаг дугуй сонирхогч залуус нэгдлээ.   Жил гарны өмнө хэсэг хүмүүс нийлэн өглөө бүр дугуй унаж эрүүл мэнддээ анхаарал тавьж аялдаг байсан нь өргөжиж олон хүмүүсийг эгнээндээ нэгтгэж чаджээ.

Дугуйчид нүүр номд /фэйсбүүк/ цахим бүлэг нээн өөр хоорондоо харилцан уулзах цагаа товлож долоо хоногийн нэг өдрийг өөрсдийн эрүүл мэндэд зориулдаг болж. Одоогоор тус сүлжээ 900 гаран гишүүнтэй болсноор өдөртөө 10-20 хүн байнга дугуйгаар аялдаг болж. Ингэснээр залуучууд болон бүхий л насныханы чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, эрүүл амьдрах боломжууд нээгдэж байгаа бөгөөд нэгдсэн дүрэм журамтай болохын тулд энэ сарын анхны чуулга уулзалтаа зохион байгуулж дүрэм журмаа баталж, тэргүүн, хяналтын зөвлөлөө сонгон албан ёсны төрийн бус байгууллага болжээ.

Цаашид унадаг дугуйг хэрэглээгээ болгох сонирхолтой олон хүмүүс бий болж байгаагаас тус аймагт дугуйн зам зайлшгүй хийх шаардлагатай болжээ.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ