Төрийн дээд одон медаль хүртсэн иргэд шагналаа гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-02 15:45:33

Завханы 68 иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 170 тоот зарлигаар төрийн дээд одон медалиар шагнууллаа.

Шагнал гардуулах ёслол шинэ оны өмнөхөн аймгийн Нутгийн удирдлагын ордонд  болж аймгийн удирдлагууд улс эх орныхоо төлөө хөдөлмөрлөсөн шилдэг иргэдэд шагналыг нь гардуулан өглөө. Тухайлбал Монгол Улсын гавьяат хуульч цол тэмдгээр Завхан аймгийн Идэр сумын харьяат, цагдаагийн хурандаа Г.Рэнцэндорж, МУ-ын гавьяат эдийн засагч цол тэмдгээр УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир, аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр өндөр настан н.Ойдов нар шагнагдаж аймгийн Засаг дарга Д.Батсайханаас шагналаа гардлаа.

Шагнал гардуулах үеэр аймгийн Засаг дарга төрийн дээд шагнал хүртсэн нийт Завханчууддаа баяр хүргэж,  булган сүүлтэй, угтах ирээдүй нь сүүн цацалтай байхын ерөөл өргөлөө.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ