Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч тангарагаа өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-02 16:01:55

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны таван сараас хойш шүүгчгүй байсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 172 дугаар зарлигаар Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Хөхөөгийн Санжидмаа томилогдон ирж, тангарагаа өргөлөө.

Тэрээр үндсэн хуулиа дээдлэн, шударга ёсыг эрхэмлэн үнэнч шударгаар ажиллахаа хамт олон, Монгол Улсын төрийн сүлдэндээ батлан  тангараглалаа.

Шүүгч Х. Санжидмаа хэлэхдээ "Миний хувьд 2002-2011 оны 4 сарыг хүртэл Дорнод аймгийн сум дундын шүүхэд шүүгчээр ажиллаж байсан. Сүхбаатар аймагт анх удаа ирж байна. Энэ сайхан нутгийн хүмүүстэй гар нийлэн ажиллах болсондоо баяртай байна. Ард иргэдийн эрх ашгийн төлөө хуулийн дагуу үнэнчээр ажиллах болно" гэсэн юм.

тангараг өргөсөн шүүгч Х. Санжидмаад шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж ажиллахыг Сүхбаатар аймгийн Шүүхийн тасгын газрын дарга Ц. Ганхуяг ерөөлөө.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ