Замын-Үүдээс Шилийн богдыг зорьж яваад осолджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт автомашин осолдож нэг хүн газар дээрээ нас баржээ.
Тодруулбал: Замын-Үүдээс Дарьганга сум буюу Шилийн богд орох зорилгоор явж байсан УАЗ-469 авто машин Онгон сумаас баруун хойш 21 км-т осолд орсон байна. Машинд таван хүн сууж явсан бөгөөд нэг хүн газар дээрээ нас барж, хоёр нь бэртэн, хоёр нь зүгээр гарчээ. Бэртэж гэмтсэн хоёр хүний нэг нь Онгон сумын хүн эмнэлэгт, нэг хүн нь Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотруу хүргэгдэн эмчлүүлж байгаа юм байна.
Т. Одончимэг