Татварын хөнгөлөлт буцаан олголтын бүртгэл эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Татварын хэлтсээс эрхлэн хэвлэлийн хурал хийж татварын хөнгөлөлт, буцаан олголтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус хэлтсийн Орлогын тасгийн дарга Д.Гантөмөр:-“Манай Татварын хэлтэс татварын хөнгөглөлт чөлөөлөлтийн буцаан авалтын тайлан, хувиараа бизнес эрхэлж буй иргэдийн тайланг хүлээн авах хуулийн хугацаа нээгдсэнийг зарлаж байна. “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн 16.1.12, 24.6, 24.7, 16.1.10 зэрэг заалтууд мөн Сангийн сайдын 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 104 тоот тушаалаар батлагдсан “Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ыг мөрдлөг болгож иргэн хувьдаа анх удаа орон сууц, хашаа байшин худалдан авсан буюу барьсан, оюутны сургалтын төлбөр төлдөг, эсвэл оюутан өөрөө суралцах хугацаандаа ажил эрхэлж сургалтын төлбөрөө төлдөг бол татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдана.
Иймээс 2016 оны тайлангаа өгөх эрх нээгдсэнээр иргэн өөрийн болон үйлчилж буй татварын албаны цагийг хэмнэх үүднээс бүрдүүлбэл зохих материалаа сайтар бүрдүүлэх шаардлагатай. Энэхүү бүрдүүлэх материал, заавар, маягтыг татварын албаны цахим хаягаар хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хэсгээр нэвтэрч бүрэн мэдээлэл авах бол интернетгүй тохиолдолд 1288, 70377388 утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой. Мөн аймгийн Татварын хэлтсийн Орлогын тасгаас төсвийн орлогын төвлөрүүлэлттэй уялдуулж энэ сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэний буцаан олголтыг ирэх зургадугаар сарын 31-ны дотор хуваан олгох магадлал өндөр байгаа” гэв. Уг бүртгэл ирэх хоёрдугаар сарын 15 өдрийн дуустал үргэлжлэх юм байна.
Б.Норовсамбуу