Хүүхдийг багаас нь газрын самраар хооллохыг зөвлөж байна

Дэлхийд | Эрүүл мэнд
nyamtulga@montsame.mn
2017-01-06 10:54:07

ВАШИНГТОН. /ВВС/. Бага насны хүүхдийг дөрвөн сартайгаас нь эхлэн газрын самраар хоолловол харшилтай болох эрсдэл буурдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Хүүхдэд багаас нь газрын самар өгвөл харшилтай болох магадлал 80 хувиар буурдаг гэж АНУ-ын Үндэсний харшил, халдварт өвчин судлалын хүрээлэнгийн судалгаанд дурдсан байна.

Гэсэн хэдий ч амьсгал боогдох эрсдэлтэй байдаг учир бага насны хүүхдүүд газрын самрыг идэж чаддаггүй ажээ.

АНУ-д харшлын гаралтай өвчин маш эрчимтэй тархаж, 2008 оноос хойш дөрөв дахин нэмэгджээ. Үүний зэрэгцээ ийм төрлийн өвчин Өрнөдийн ихэнх орнууд, Ази, Африкт ихээхэн тархаад байгаа юм.

Эцэг эхчүүд хүүхдүүддээ газрын самар өгөхөөс болгоомжилдог ба хүүхдийг гурван нас хүртэл нь газрын самраар хооллож болохгүй гэсэн зөвлөгөөг дагаж иржээ.

Харин сүүлд явуулсан энэ судалгаанд дорх зөвлөгөөг өгсөн байна. Ямар нэгэн харшилтай эсвэл хүнд экземтэй хүүхдүүдийг 4-6 сартайд нь газрын самар агуулсан хүнсээр хооллох хэрэгтэй. Гэхдээ эмчийн хяналтын дор ингэж хооллох нь зүйтэй. Харин бага зэргийн экземтэй хүүхдийг 6 сартайгаас нь эхлэн газрын самар агуулсан хүнсээр хооллох хэрэгтэй ажээ.

Тэгвэл экземгүй эсвэл харшилгүй хүүхдүүдэд газрын самар агуулсан хоол хүнсийг тогтмол өгч болно.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ