Х.Тэмүүжин АТГ-аар шалгуулна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-15 18:22:47

 “Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хуурамч бичиг баримт бүрдүүлж хамаатан садандаа байр өгсөн” гэх мэдээлэлд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин  няцаалт өгч, АТГ-аар шалгуулахаа мэдэгдэв.

Тэрээр, Хууль зүйн сайдаар ажиллахдаа яамны ажилтнуудад хуваарилсан орон сууцнаас хамаатан садандаа байр өгөөгүй. Харин  яамны албан тушаалтнууд, дарга нар, бөх, дуучдад үнэгүй байр өгдөг байсныг өөрчилж, энэ салбарт тогтвор суурьшилтай ажилласан хүмүүст хөнгөлөлттэй үнээр олгох, илүүдэл байрыг зах зээлийн үнээр борлуулах шинэ журам гаргасан. Тиймээс гүтгэлгийн чанартай ийм мэдээллийг зориудаар тарааж УИХ-ын гишүүний нэр төрд халдаж байгаа холбогдох албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцуулна. Хууль зүйн сайд байхдаа албан тушаалаа ашиглан хамаатан садандаа  байр хуваарилсан эсэхээ шалгуулахаар АТГ-т өргөдөл гаргана" гэдгээ өөрийн твиттер хуудаст бичжээ.

Тэрээр Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Э.Зоригт “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн яамны ажилтнуудад хуваарилсан ШШГЕГ-ын орон сууцнаас өөрийн хамаатан садандаа өгсөн” гэх мэдээллийн эсрэг энэхүү мэдэгдлийг хийгээд байгаа юм. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ