Норвегид ФМ радиог хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2017-01-06 14:35:35

ОСЛО. /Cbc/. Норвеги улс ирэх долоо хоногт ФМ радиогийн сүлжээг хааж, дижитал технологид шилжихээр болжээ. Ингэснээр тус улс ийм төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн анхны улс болно. Харин бусад орнууд энэ шийдвэрийг дагах эсэх нь тодорхойгүй байна.

Норвегийн Засгийн газар энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхээр яаравчилж байгааг шүүмжлэхийн сацуу ФМ радиогоор нэвтрүүлдэг яаралтай зар, анхааруулга хүмүүст хүрэхээ болино гэсэн  болгоомжлол их байна. Үүний зэрэгцээ Норвеги улсад замын хөдөлгөөнд оролцож байгаа хоёр сая гаруй автомашинд дижитал технологийн хүлээн авагч байхгүй аж.

Норвегичуудын 66 хувь нь дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаа бол 17 хувь нь дэмжсэн байна. Харин бусад нь тээнэгэлзэж байна гэж “Dagbladet” сонинд бичжээ.

Ямартаа ч Норвегийн парламент уг шийдвэрийг өнгөрсөн сард баталснаар дижитал сүлжээ нь радиогоос илүү хүртээмжтэй гэж үзжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ