Хэнтий аймаг хоёр жил дараалан 1287 шинэ хүнээр бүл нэмлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 2016 оны жилийн эцсийн статистик мэдээгээр 1286 эх амаржиж, 6 хүүхэд эндэж, ихэр хүүхэд 7 төрж, нийт 1287 хүүхэд мэндэлжээ.
Үүнээс 662 нь эрэгтэй, 625 нь эмэгтэй хүүхэд байна. Харин 2015 оны жилийн эцсийн статистик мэдээгээр 1283 эх амаржиж, 10 хүүхэд эндэж, ихэр 14 хүүхэд төрж нийт 1287 хүүхэд мэндэлж байжээ.
2016 оны статистик мэдээгээр нийт амаржсан эхчүүдийн хамгийн залуу нь 15 настай, хамгийн ахмад нь 46 настай байгаа бол хамгийн бага жинтэй төрсөн хүүхэд 1 кг 200 гр, хамгийн том жинтэй хүүхэд нь 5 кг 50 гр төрсөн байна.
Д.Одонтунгалаг