Нярайн эндэгдлийн талаар судалгаа хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт НҮБ-ын санхүүжилтээр Хөвсгөл аймагт НҮБ-ын санхүүжилтээр “Перинаталь эндэгдлийн сэргийлж болох шалтгаан ба монголд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны байдал” сэдэвт судалгааны ажил явагдаж өнгөрсөн онуудад амьгүй төрсөн, нярай нь эндсэн 20 гаруй эхчүүдийг сонгон авч хамрууллаа.
Судалгаа нь амьгүй төрөлт, амьдралын эхний долоо хоног доторх нярайн нас баралтын шалтгаан, эх нярайн тусламжийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг судалж, цаашид эндэгдлийг бууруулах түүнээс сэргийлэх арга хэмжээг боловсруулах зорилготой аж. Энэ үеэр эхийн жирэмслэлт, төрөлтийн явц, хооллолт, эрүүл мэнд, ажил, орчны талаар нярай амьгүй төрөх, нас барахад хамгийн их нөлөөлсөн зүйл эхийн бодлоор, нярайн эндэгдэл гаргахгүй байхад анхаарах зүйл зэрэг 134 асуулт бүхий хуудас ашиглан эхчүүдтэй харилцан ярилцах журмаар судалгаа авчээ.
Хөвсгөл аймаг эх хүүхдийн эндэгдэл ялангуяа нярайн эндэгдлийн тоо буурахгүй байгаа бөгөөд судалгааны үр дүнд ураг нярайн эндэгдлийн шалтгааныг хүн амын онцлог, нийгмийн байдал, эмнэлгийн тусламжийн чанар, хүртээмж эхийн эрүүл мэндийн асуудалтай холбон судалснаар бүс нутаг, улсын хэмжээний бодлого боловсруулахад нотолгоо болох ажээ.
Б.Гантуяа