АН-ын бүлгийнхний дангаараа хийсэн ИТХ-ын анхдугаар хуралдааныг хүчингүйд тооцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-09 16:12:36

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан болж АН-ын зохион байгуулсан ИТХ-ын анхдугаар хуралдаан болоод түүнээс гарсан бүх тогтоол шийдвэрийг хүчингүй хэмээн үзжээ.

Сүхбаатар аймгийн Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ИТХ-ын анхдугаар хуралдаан хийж, улмаар аймгийн засаг даргад Ж.Батсуурь, ИТХ-ын даргад Д.Хосбаяр нарын нэрийг дэвшүүлээд байсан. Харин МАН-ын зүгээс үүнийг эсэргүүцэж, нэгдүгээрт 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан МАН-ын гишүүн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаантай холбоотой шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй, хоёрдугаарт бүлгийн хурал нэрээр хаалттай анхдугаар хурал хийсэн зэргээр АН-ын эсрэг гомдлыг шүүхийн байгууллагад гаргаад байсан юм.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө МАН-ын анхдугаар хуралдааныг хууль ёсных гэсэн дээд шүүхийн шийдвэр гарсан билээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ