Өмнөговьт 1112 хүүхэд СӨБ-д хамраагүй үлджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬАймгийн хэмжээнд төрийн 24 цэцэрлэг, төрийн бус 4 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
Энэ хичээлийн жилд аймгийн хэмжэнд 2-5 настай 5627 хүүхэд байгаа бөгөөд одоо үйл ажиллагаа явуулах цэцэрлэгүүдийн ачаалалд тохируулан нэг бүлэгт 35 хүүхдийг барьж ажилла гэсэн зөвлөмжийг БСГ-аас өгсөн. Үүний дагуу 4515 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.Харин Даланзадгад хотын хувьд 2-5 настай 2250 хүүхэд байна үүнээс 1785 хүүхэд СӨБ-д хамрагдаж, 475 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлдэж байна. Энд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Даланзадгадын Хан-Уул хорооллын 16, 17-р гудманд 8 бүлэгтэй 200 хүүхдийн цэцэрлэг, мөн шинэ Даланзадгад хороололд 200 хүүхдийн цэцэрлэг барьж байгаа бөгөөд нэгдүгээр сард ашиглалтад орох юм байна. Уг цэцэрлэг ажиллаж эхэлснээр СӨБ-ын хамран сургалт Өмнөговь аймгийн хэмжээнд 100 хувьд хүрнэ гэж мэдээллээ.
С.Сумьяа
Сэтгэгдлүүд