Орон нутгийн замаас олон тонн самар илрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЦагдаагийн Ерөнхий газраас “Ургац-2015 “ нэгдсэн шалгалтын арга хэмжээг явуулж байгаа.
Энэ хяналт шалглатын үеэр ЗЦГ-ын Орон нутаг хурдны замын хяналтын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэсүх ноосон дотор их хэмжээний самар нууж хот руу оруулах гэж байсныг илрүүлсэн байна.
Төв аймгийн нутаг Жаргалант сумын ойролцоо хяналт шалгалт хийж байх үед "Х.Truek" маркийн 39-04 дугаартай авто машины жолооч А нь бусадтай бүлэглэн 12000 кг ноосон дотор 5,3 тонн самар нуусныг илрүүллээ. Үүний цаана хятад иргэд болон албаны зарим хүн байж болзошгүй тул Төв аймгийн Баянчандмань сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Ж.Батсайхан