Сирийн хямралыг зохицуулахад БНХАУ дэмжлэг үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-10-16 11:35:47

СОФИ. /TASS/. Сирийн хямралыг улс төрийн замаар зохицуулах чухал үед БНХАУ дэмжлэг үзүүлнэ гэж тус улсын Гадаад хэргийн сайд Ван И Болгарын Гадаад хэргийн сайд Даниэль Митовтой уулзсаныхаа дараа мэдэгджээ.

Олон улсын хууль, дүрмийг сахиж, терроризмтой тэмцэх зорилготой хүчин чармайлтууд болон Сирийн хямралыг зохицуулах хүсэл, эрмэлзэлтэй орнуудыг БНХАУ ойлгон хүлээн авч, дэмжинэ гэж Ван И мэдэгдээд, терроризмтой тэмцэх олон улсын хүчин чармайлт нэгэн чигт байх хэрэгтэйг онцолжээ.

“Дайн болон хүчирхийллийг улс төрийн арга замаас өөрөөр зогсоох арга байхгүй гэж үзэж байна. Сирийн хямралыг зохицуулах улс төрийн бүх арга замыг БНХАУ дэмжих болно. Хямралыг зогсоох эцсийн байгууллага бол НҮБ гэж үзэж байна” гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, “НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг, туслалцаатайгаар талууд бүгд хэлэлцээний ширээнд сууж, Сирийн хямралыг зохицуулах эцсийн шийдвэр гаргах хэрэгтэй. Терроризмтой тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд БНХАУ хэзээд оролцдог бөгөөд хямралыг зохицуулах улс төрийн арга замыг бид чухал үед нь дэмжих болно” гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ