Хатаасан ногоо хамгийн их эрэлттэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Л.Сарантуяа өөрсдийн гараар тарьж ургуулсан шилмэл сортын ногоонуудыг тусгай тоног төхөөрөмж өөрийн технологийг ашиглан үйлдвэрийн аргаар хатааж боловсруулсан хатаасан ногоог иргэд хамгийн их хэрэглэдэг болжээ.
Тэрээр 7 жилийн хугацаанд судалгаа хийж, олон туршилт хийсний үр дүнд иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон лууван, манжин, байцаа, төмс зэргийг арилган цэвэрлэж, хэрчээд шууд хоолонд хийхээр савлан борлуулж байна. Энэ нь монголд анхдагч хүнсний хатаасан ногоог үйлдвэрлэн борлуулсан хэрэг бөгөөд 2012 онд албан ёсоор зохиогчийн эрхийн патент авчээ.
Тус ногоо нь зөөж тээвэрлэхэд овор багатай аян замд авч явах, малчид, тариаланчид аялал жуулчлалын хоол хүнсэнд хэрэглэхэд хөлдөж муудахгүй, хорчийж хатахгүй, хөгзрөх, ялзрах эрсдэлгүй учраас орон нутагт хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүний нэг болжээ.
Б.Гантуяа