Золбин нохой, муур устгахад 2,8 сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-01-13 16:57:53

Золбин нохой, муур устгах ажил Увс аймгийн Улаангом суманд өнгөрсөн 11-р сарын сүүлчээр эхлэж, энэ сарын 3-нд дууссан байна.

Энэ хугацаанд 524 нохой, 40 муур, 29 хичиг устгажээ. Одоогоор золбин нохой, муур устгах ажил аймгийн төвд түр хугацаагаар зогсож, сумдад гэрээгээр нохой, муур устгах ажил явагдаж байна. Золбин нохой, муур устгах ажил ирэх долоо хоногоос аймгийн төвд дахиад эхлэх аж. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 847 сумаар 524 нохой устгасан бөгөөд алдсан сум 47, шархадсан нохой 166, дахин буудсан нохой 89 байгаа аж. Нэг сумыг 1500 төгрөгөөр авдаг бөгөөд үүнд 1,2 сая төгрөг зарцуулжээ. Үүнээс гадна 480 л бензин шатахуун зарцуулсан байна.

Мөн нохой устгагчийн цалинг оруулаад жилдээ 2,8 сая төгрөгийг энэ ажилд зарцуулдаг аж. Жил бүр золбин нохой, муур устгалын ажилд зориулж Улаангом сумын ЗДТГ-аас тодорхой хэмжээний мөнгө төсөвлөдөг байна. Аймийн хэмжээнд нохой, муур устгадаг хүн ганцхан байгаа аж.

Б.Батхүү

Холбоотой мэдээ