"Монгол Мед" эмнэлэг амралтын өдрүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
batsaikhan@montsame.mn
2017-01-14 13:10:56

Ханиад томуу элбэгшин, иргэд эмнэлгийн үйлчилгээнд чирэгдэж байгаа энэ үед  “Монгол  Мед” эмнэлэг амралтын өдрүүдээр /01 дүгээр сарын 14-15-ны өдөр / хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийж байна.

Тус эмнэлэг нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хүүхдүүдэд үнэгүй үзлэг, оношилгоо хийхээр шийджээ.Өнөөдөр, маргааш 10.00-15.00 цаг хүртэл бага насны хүүхдийн үзлэг оношилгоо, зөвлөгөө өгч үйлчилж буй тул иргэдийг өргөнөөр үйлчлүүлэхийг тус эмнэлгээс урьж байна. "Монгол Мед" эмнэлэг дөрөвдүгээр хороололд байрладаг бөгөөд зүрх судас, мэдрэл, уламжлал, нүд гээд олон төрлөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг юм . Тодруулбал, Баянгол дүүргийн  18-р хороо, 4 дүгээр хороолол, буюу "Од" кино театраас Хорооллын хүнсний зах хүртэлх  туслах зам дагуу  "Гурванбилэг " их дэлгүүрийн баруун урд байрладаг.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ