Ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор захирамж гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-14 17:21:22

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил 2017 оны 1-р сарын 11-ний өдрийн А/11 тоот захирамжиндаа аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газар, төр төсвийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах асуудлыг тусгажээ.

Энэхүү захирамжийн гол агуулга нь төрийн албан хаагчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, мэдээ, мэдээллийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж. Тэрээр захирамжийн хавсралтандаа агентлаг, сумдын хамтын ажиллагааны шейфийн холбоог баталж өгсөн байна. Эл баталж өгсөн хуваарийн дагуу тодорхой ажлуудыг үр дүнтэй зохион байгуулж, идэвх санаачлагатай ажиллахыг аймгийн Засаг дарга үүрэг болгожээ.

Засаг даргын захирамжид заасан хуваарийг тодруулбал:

-Алтанбулаг сум-Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Баянгол сум-Ус, цаг уур, орчны шинжилгээний албат, Баруунбүрэн сум-ХХААГ, Ерөө сум-ЭМНДХ, Жавхлант сум-Орон нутгийн өмчийн газар, Зүүнбүрэн сум-ЭМГ-тай тус тус хамтран ажиллах аж. Мөн Мандал сум-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Орхон сум-УБХ, Орхонтуул сум-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Сант сум-МХГ, Сайхан сум-Татварын хэлтэс, Сүхбаатар сум-Биеийн тамир, спортын газар, Хушаат сум-Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүдэр сум-Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Түшиг сум-ОБГ, Цагааннуур сум-БСУГ, Шаамар сум-Статистикийн хэлтэс зэргээр тус тус хамтран ажиллах хуваарь гарсан байна.   

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ