Ихэнх гол мөрний мөс олон жилийн дунджаас нимгэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-15 13:43:12

Булган аймгийн ихэнх гол мөрнүүдийн мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн байгааг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ. Тиймээс томоохон гол мөрний дээгүүр ачааны автомашинтай зорчих, мал тууж гарах зэрэгт анхаарал болгоомжтой байж, зориулалтын гүүр, гармаар гарч байхыг анхаарууллаа.

Булган аймгийн төв Булган сумын нутаг дэвсгэрээр урсдаг Ачуут голын мөсний зузаан 66 см байгаа нь олон жилийн дунджаас 40 см-ээр зузаан байна. Харин Сэлэнгэ мөрний мөсний зузаан 84 см байгаа нь олон жилийн дунджаас 16 см-ээр, Орхон голын мөсний зузаан 95 см байгаа нь 11 см-ээр нимгэн байна. Зүүн түрүүний голын мөс 21 см байгаа нь ч олон жилийн дунджаас 41 см нимгэн байгаа юм. 

       П.Батням

Холбоотой мэдээ