Өвөрхангай аймаг боловсролын чанараар улсад тэргүүлдгээ дахин баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:52:59

 Өвөрхангай аймаг боловсролын чанараараа улсад тэргүүлдгээ  дахин баталлаа.Тодруулбал дунд сургуулийн төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээрээ 514.5 онооны дундажтай, улсад 2 дугаар байранд шалгарчээ.

Математик, монгол хэл, нийгмийн ухаан, газарзүй, биологи, хими, физик, монголын түүхийн хичээлээр дунджаас дээгүүр түвшинд шалгагдан энэ амжилтыг үзүүлжээ.

Аймаг, орон нутгийн боловсролын чанарыг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар гаргадаг үзүүлэлтүүдийн нэг бол элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, их, дээд сургуульд элсэн суралцаж байгаа төгсөгчдийн чанар юм. Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулиудыг төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээрээ 2006 оноос улсын хэмжээнд тогтмол 1-5 дугаар байранд шалгарч улсын дунджаас дээгүүр шалгагдаж иржээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд