Засаг даргын тамгын газар шинэ байранд орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-17 21:50:16

Булган аймгийн Засаг даргын тамгын газар шинэ байранд орох дөхөж байна. Аймгийн төвийн төв цэг болох Цогтхунтайжийн талбайн дэргэд 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай сүндэрлэн босож байгаа шинэ байрын ажлын гүйцэтгэл 99 хувьтай боллоо.

Тус барилгыг "Түмэн алт" ХХК барьж ашиглалтанд өгч байгаа. Ирэх сард нээлтээ хийж нэр төртэйгөөр шинэ байраа хүлээн авна гэсэн мэдээллийг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ууганбаяр өглөө. Шинэ байранд орсны дараа ажлын байр нэмэгдэхгүй гэдгийг тэрээр мөн мэдээллээ. ЗДТГ-ын одоо үйл ажиллагаа явуулж байгаа байр нь 1984 онд ашиглалтад оржээ.

                                                                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ