Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 57 хувийг 30-аас дээш насныхан эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-18 02:56:11

Завхан аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 40 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна.

Гэр бүлээс гадуурх харилцаанд орсон, архи хэтрүүлэн хэрэглэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь гэр бүл салалтад гол нөлөө үзүүлж байна. Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 57 хувийг 30-аас дээш насныхан эзэлж байгаа юм.

Гэр бүл цуцлалтаас хохирогч болж үлдэх хүүхдийн тоо ч нэмэгдэж байна. Жишээ нь  2016 онд 76  бүтэн өнчин, 930 хагас өнчин хүүхэд бүртгэгдсэнийг албаны хүн мэдээллэв.

Аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нэг цэгийн үйлчилгээний төвөөр өнгөрсөн жил хүүхэд насанд хүрэгчид нийлсэн 17 иргэн хамгаалалт авч байнгын байрласан бол 33 иргэн зөвлөгөө үйлчилгээ авчээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ