Улаанбаатарт 23-25 хэм хүйтэн байна

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2017-01-18 08:01:49

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2017 оны 01 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 27-32 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 хэм,говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.Хүйтэрч 23-25 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ