УИХ-ын гишүүд ШУА-ийн үйл ажиллагаатай танилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-18 08:16:04

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, зөвлөгөө, чиглэл өгөх зорилго бүхий УИХ-ын хоёр ажлын хэсэг өнөөдөр хуралдана.

Тухайлбал, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг 12.00 цагт Шинжлэх ухааны технологийн сангийн байранд хуралдана. Мөн хуралдаанд Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд оролцох юм.

Түүнчлэн Шинжлэх ухааны академи түүний салбар академийн гишүүд, Академийн их чуулган, Бага чуулганы гишүүд болон МУИС, ХААИС, ШУТИС, АШУҮИС-ийн ректоруудтай хийх Нийгмийн, бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан ШУА-д болох юм. Түүнчлэн тус байнгын хорооноос өнөөдөр Дархан-Уул аймагт “Залуучуудын хөгжлийн асуудал” сэдвээр хэлэлцүүлэг зохиохоор төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ