М.Теодосич Европын шилдэг сагсан бөмбөгчнөөр тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2017-01-18 10:33:22

МОСКВА./TASS/. Москвагийн ЦСКА баг болон Сербийн сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч Милош Теодосич 2016 оны Европ тивийн шилдэг тоглогчоор шалгарлаа. Италийн La Gazzetta Dello Spor tсонин уг шалгаруулалтыг явуулсан байна.

2000 оноос хойш анх удаагаа Үндэсний сагсан бөмбөгийн лигийн багт харьяалагддаггүй тоглогч Европын шилдэг сагсан бөмбөгчний шагналыг хүртлээ. Одоогоос 17 жилийн өмнө Италийн тамирчин Грегор Фучка /Фортитудо, Болонья/ шилдгээр тодорч байсан юм.

Санал асуулгын дүнгээр, хоёрдугаарт ЦСКА-гийн тоглогч Нандо де Коло /Франц/, гуравдугаарт Испанийн По Газоль /Сан-Антонио/ шалгарсан байна.

La Gazzetta Dello Sport сонин 38 дахь жилдээ сэтгүүлчид, ерөнхий менежерүүд, дасгалжуулагчид болон сагсан бөмбөгчдийн дунд санал асуулга явуулсны үндсэн дээр Европын оны шилдэг сагсан бөмбөгчнийг шалгаруулжээ.

Милош Теодосич 2011 оноос хойш ЦСКА-д тоглож байгаа юм. Тэрбээр өнгөрсөн онд тус клубын бүрэлдэхүүнд Европын лигт аваргалж, Сербийн шигшээд багтан Рио-2016 Олимпын наадмын мөнгөн медаль хүртсэн билээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ