Порошенко англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгоход бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-10-16 16:06:27

КИЕВ. /Sputnik/. Украины Ерөнхийлөгч Петро Порошенко албан ёсны хоёр хэлтэй болохыг санал болгоод хоёр дахь нь заавал англи байх ёстой гэжээ.

Тийм ч гэнэтийн бус уг саналыг Киев-Могилян академи үндэсний их сургуулийн 400 жилийн ойн баяр дээр тавьсан гэж Украины УНИАН агентлаг мэдээллээ.

“Могилян бол украин, англи хос хэлний анхдагч” хэмээн Порошенко хэлээд, “дан ганц Киев-Могилян академид ч биш, бас Украинд албан ёсны хоёр дахь хэлтэй болбол сайн байна. Энэ хоёр дахь нь англи хэл байх хэрэгтэй” гэжээ.

Зургадугаар сард Порошенко англи хэлийг эзэмших нь улс төрчдийн хувь нэн тэргүүний зорилт болохыг мэдэгдсэн билээ. 10 дугаар сарын 1-ний байдлаар Украины ерөнхийлөгчийн албан тушаал хашихын тулд англи хэлний мэдлэгтэй байх ёстой болсон юм.

Дээд радад хэлсэн үгэндээ Порошенко 2016 оныг англи хэл сурах жил болгохоор амласан билээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ