Ахмад шатарчдын аймгийн аварга тодорлоо

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 16:11:20

Сэлэнгэ аймгийн 2015 оны аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Хушаат суманд гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд 40 гаруй ахмад шатарчид оролцож оюун ухаанаа сорилоо. Тэмцээний тэргүүн байранд Сүхбаатар сумын харьяат Шатарын спортын мастер н.Билэгсайхан, дэд байранд Мандал сумын харьяат Шатарын спортын мастер н.Ганболд, гутгаар байранд Хушаат сумын харьяат Шатарын спортын мастер С.Цэдэн-иш, тусгай байранд Сүхбаатар сумын харьяат , Шатарын спортын мастер н.Лхамсүрэн нар шалгарчээ.

Тус тэмцээнийг гурав дахь жилдээ сумандаа зохион байгуулсан Хушаат сумын Засаг дарга Г.Галбадрахын шатарын спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл"-өөр шагнан урамшуулсан байна. Тэмцээнийг аймгийн Ахмадын хороо, аймгийн Шатарын холбоо, аймгийн ИТХ, Хушаат сумын ЗДТГ хамтран зохион байгуулжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ