Сайн малчин,тариаланчийн болзол хангагсдын нэрсийг уламжиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-25 15:35:38

Ховд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны “Улсын аварга малчин”, “Улсын аварга тариаланч” цол олгох комисст малчид, тариаланчдын  нэрсийг уламжилж захирамж гаргасан байна.

Хөдөө аж ахуйн салбарт Төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн Мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал сүргээ таван төрлөөр нь өсгөн үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж  буй дараахь малчдыг “Улсын аварга малчин”  цол олгох хүсэлтийг яаманд уламжилжээ.

Үүнд: Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багийн малчин Магсарын Батхүү, Чандмань сумын Жаргалан багийн малчин Дашдоржийн Нямгэрэл, Алтай сумын Алтангадас багийн малчин Адуучийн Батжаргал, Мөст сумын Баянхайрхан багийн малчин Даваагийн Дашзэвэг, Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Намдагийн Олонбаяр, Булган сумын Байтаг багийн малчин Даваагийн Дүгэржав нар Монгол Улсын Аварга Малчны болзлыг хангасан байна.

Харин Газар тариалангийн салбарт  үр бүтээлтэй тогтвортой ажиллаж байгаа Жаргалант сумын Хайрхан багийн тариаланч Лхамсүрэнгийн Цэцэгсүрэн, Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Жигжидийн Хартолгой нар  Монгол Улсын аварга  тариаланч болзлыг  хангасан байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ