3D принтерээр хүний арьсыг нөхөж хэвлэнэ

Дэлхийд | Шинжлэх ухаан
dorjkhand@montsame.mn
2017-01-26 15:25:06

ВАШИНГТОН. /VOA/. 3D хэвлэгчүүд хуванцараас металл руу, одоо хүний эд эс рүү шилжиж байна.

Хүний арьсны эд эсүүд болон биологийн бүрдүүлэгч хэсгүүд бүхий тусгай био-бэхийг ашиглан хүний арьсыг нөхөх зориулалттай нэгэн машиныг бид зохион бүтээлээ гэж Испанийн судлаачид мэдэгдсэн байна.

Энэхүү принтерийг зохион бүтээх ажил одоо судалгааны шатандаа яваа аж. Гэхдээ загварыг нь гаргасан судлаачид хэлэхдээ “түлэгдсэн өвчтөнүүдийг эмчлэхэд болон гоо сайхны ба эмийн бүтээгдэхүүнийг амьтан дээр туршихыг зогсооход бидний бүтээл тус болох болно” гэв.

“Biofabrication” цахим сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлангаас үзвэл, энэ принтерээр хэвлэсэн арьсанд арьсны дермис буюу жинхэнэ давхарга (хялгасан судас, мэдрэлийн төгсгөл болон бусад бүтцийг агуулсан эдийн давхарга), эпидермис буюу өнгөн давхарга, гиподермис буюу өөхөн давхарга зэрэг хүний арьсны амин чухал хэсгүүд бүгд байхаас гадна коллаген хүртэл бий аж.

Энэхүү арьсны био-принтер нь Испанийн III Карлосын нэрэмжит Мадридын их сургууль, Мадридын эрчим хүч, байгаль орчин ба технологийн судалгааны төв, Грегорио Мараньоны нэрэмжит Мадридын нэгдсэн эмнэлэг болон Испанийн био-инженерчлэлийн “BioDan” группын судлаачдын хамтын бүтээл юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ