Цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрмжийг бүрэн шинэчлэв

Орон нутагт | Орхон
montsame_user@montsame.mn
2015-09-04 18:10:45

Хичээлийн шинэ жилийн босгон дээр 21 дүгээр цэцэрлэг гал тогооны  тоног төхөөрөмжөө бүрэн шинэчиллээ.

1992 онд байгуулагдсан тус цэцэрлэгт тулгамдаж буй асуудлын нэг нь гал тогооны өрөөний тохижилт болон тоног төхөөрөмжийн дутагдал байжээ. Тэгвэл эл асуудал шийдэгдэж  Баян-Өндөр сумын Орон нутаг хөгжүүлэх сангийн 18 сая 51 мянган төгрөгөөр ОХУ-д үйлдвэрлэгдсэн төхөөрөмж авчээ. Уг цэцэрлэгт 350 гаруй хүүхэд хүмүүждэг. Уг нь 280 хүүхдийн хүчин чадалтай ч цэцэрлэгийн хүрэлцээнээс шалтгаалж ийнхүү даацаа хэтрүүлэн ажилладаг байна. Хүүхэд нэмэгдэхийн хэрээр хоол хүнс бэлтгэхэд хүндрэл учирдаг байв. Энэ асуудал шийгдэгдсэнд цэцэрлэгийн удирдлагууд талархаж байгаа юм.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд