Алслагдсан багийн малчдаа эргэж тусламж хүргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-30 12:34:49

Дархан сумын “Малчин” баг нь сумынхаа төвөөс алслагдсан багуудын нэг, сумын ЗДТГ-аас “Гос-Хот” өрхийн эмнэлэгийн эмч нартай хамтарсан ажлын хэсэг гарч тус багийн 20 өрхийн 50-иад иргэнийг эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулж хандив тусламж хүргэв.

Ажлын хэсгийг сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун ахалсан бол тус өрхийн эмнэлгийн эмч нар эдгээр өрхийн хүн нэг бүрийн цусны даралтыг хэмжиж зүрхний бичлэг хийж бусад өвчнийг илрүүлэх сорил авах зэргээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүллээ. Энэ үеэр “Малчдад туслах аян”-ы хүрээнд Дархан хотын Ерөнхий боловсролын сургуулиудаас ирүүлсэн малын элгэвч, нэмнээ, дулаан бээлий, ахуйн хэрэглээний эд зүйлсийг гардуулж өгөв.

“Бид малчин өрхүүдэд хонь ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл бүхий гарын авлага, мал аж ахуйн өвөлжилттэй холбоотой зөвлөмж, шаардлагатай утасны жагсаалтыг ч өгч байна. Мөн очсон малчин өрх бүрээс том малын зүй бусын хорогдол, төлийн мэдээ, өвс тэжээлийн зарцуулалтын судалгаа авлаа” гэж сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун ярилаа.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ