Хятад хувцастай цагдаад сахилгын шийтгэл ногдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 11:02:17

Өнгөрсөн 7 хоногт хятад бичигтэй албаны хувцас өмссөн цагдаагийн зураг олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байна.

 Тэгвэл уг хувцасыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт БНХАУ-ын Өвөрмонголын Хянган аймгийн  цагдаагийн газраас хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дагуу ирүүлсэн бөгөөд ЦЕГ-т танилцуулахаар зураг авсаныгаа фейсбүүкт оруулснаар үүдсэн ажээ.

Ингэхдээ хувийн хуудсанд биш Дорнод аймгийн Замын цагдаагийн тасгийн албан хуудсанд нийтэлсэн нь асуудал дагуулж, дураар зураг нийтэлсэн шалтгаанаар тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ