Банш чимхэлтийг спортын төрөлд оруулах санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-10-19 12:16:38

ОХУ -ын  Уулын Алтайн Бийск хотынхон ийм нэгэн  сонин санаачилга гаргажээ. Баншны спортын анхны тэмцээнийг нэг жилийн өмнө зохион явуулжээ. Тэр цагаас хойш Оросын хэд хэдэн хотод уг тэмцээнийг зохион явуулдаг болоод байна.

Тэмцээн Бийск хотын захиргааны таалалд нийцсэн төдийгүй банш чимхэх тэмцээнийг спортын шинэ төрлөөр хүлээн зөвшөөрөх шаардлагатай хэмээн шийдвэрлэжээ.

“2014 оны банш чимхэх тэмцээнийг /пельменинг/ нилээд хүчтэй зохион явуулсан. Бид тэмцээнээ орон  нутгийн хүнсний компаниудын төлөөлөгчид , сонирхогчдын дунд тус тусад нь зохион явуулсан“ гэж Бийск хотын Стратеги хөгжлийн газрын Маркетинг, аялал жуулчлалын  хэлтсийн дарга  Руслан Емельянов сурвалжлагчид ярьжээ. “Холбооны  Баншны  спортын холбоог байгуулах нь зайлшгүй алхам болсон” гэж тэр  хэллээ. “Аливаа спортын төрлийн  нэгэн адил баншны тэмцээнд ч бүх тэмцээнүүдэд хэрэгжих алтан дүрэм шаардлагатай билээ. Чухамхүү үүнийг л Холбооноос хариуцах юм. Одоогоор пельменингийн тамирчид нилээд хэдэн төрлөөр ур чадвараа сорьж байна. Хамгийн сонирхол татахуйц төрөлд  “солгой гарын баншны”   тэмцээн орж байна. Энд  нийт 0,5 граммаар  10 банш чимхэсэн баншчин тэмцээний үзүүр түрүү авна. Тэмцээний дээд амжилт нэг баншинд 0,05 грамм мах хийх ёстой бөгөөд 10  баншид 0,5 граммын махны орцтой байх ёстой аж. “Бид банш чимхэхэд зүү болон шүдний чигчлүүр ашиглахыг зөвшөөрдөг“ гэж ноён Емельянов ярьжээ. Ингэхдээ баншийг зөвхөн гараар чимхэх ёстой гэж  тэр хэлжээ.

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ