Пара хөнгөн атлетикчид ДАШТ-д оролцохоор Доха-г зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-19 13:10:56

Катар улсын Доха хотод 2015 оны энэ сарын 26-31-нд зохион байгуулах пара хөнгөн атлетикийн ДАШТ-д манай улсаас пара хөнгөн атлетикийн F-57 ангилалд шидэлтийн төрлөөр РИО-2016 Паралимпийн наадамд эрх авсан тамирчин Г.Цогтгэрэл, F-41 ангилалд шидэлтийн төрлөөр Ц.Баттулга нар оролцоно.

Багийн ахлагч Ц.Одонбаяр тэргүүтэй Ц.Нэргүйбаатар дасгалжуулагчтай манай тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Уг ДАШТ-ээс “РИО-2016” паралимпийн наадмын эрхийг олгох бөгөөд 2015 оны чансааг шинэчлэн гаргах юм. Манай улсаас пара хөнгөн атлетикийн ДАШТ-д 2013 оноос эхлэн хоёр дахь удаагаа оролцож байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ