"Морьтой 64 этюд" бяцхан товхимол хэвлэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ“Хос мастер” Шатрын академи эрхлэн гаргаж буй шатрын бодлого, этюдийн цуврал эмхтгэлийн 8 дахь "Морьтой 64 этюд" бяцхан товхимолыг "Содпресс" ХХК саяхан хэвлэн гаргаж шатар сонирхогчдын хүртээл болгов.
Сайхан тоглолт, гоё комбинацийн олон санаа бүхий шатрын өргийн төгсгөлийг уран сайхнаар илтгэн харуулдаг, сэтгэлгээний уран бүтээлийн нэг төрөл нь этюд юм. Этюдийг зохиоход хэрэглэсэн материал, тоглолтод оролцож буй дүрсийн байдлаар нь хүүний, хөнгөн бодны (морь, тэмээний), хүнд бодын (тэрэг, бэрсний тоглолттой) гэж нэрлэдэг.
Этюдийг илэрхийлж буй сэдэв, санаа болон агуулгаар нь уран сайхны ба судалгааны гэж ангилдаг. Уран сайхны санааг илэрхийлэхэд 6-8 нүүдэл хангалттай байдгийг харгалзан ОУХМ Л.Тогоохүү энэ товхимолд цөөн нүүдлийн, морьтой 64 этюдийг түүвэрлэн оруулж СМ М.Баасанжав, СМ Н.Энхнасан нар хянан тохиолдуулжээ.
Д.Өлзий