"Өгөөж чихэр боов" компани Оны онцлох Гран при шагналын эзэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-02-03 17:13:21

МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг Оны онцлох аж ахуйн нэгжийн Гранпри шагналын эзнээр "Өгөөж чихэр боов" компани шалгарлаа.

Өнөөдөр МҮХАҮТ-аас 2016 оны онцлох 10 аж ахуйн нэгжийг алдаршуулах ёслолын ажиллагааг зохион байгуулав. Гранпри шагналтнаас гадна онцлох 10 аж ахуйн нэгжээр “АПУ трэйдинг”, “Бишрэлт холдинг”, Дулааны цахилгаан түгээх сүлжээ, “Эм Си Эс Кока Кола” болон, Мобиком корпораци, “Монцемент Билдинг материал”, “Номин холдинг”, “Скайтел”, “Сүү”, ТЭСО компани шалгарсан юм.

“Өгөөж-Чихэр боов” компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл: Манай компанийн хамт олон хэрэглэгчдийнхээ төлөө 81 жил тогтвортой, өсөлттэй ажиллаж ирлээ. Бидний ямар ч цаг үе, нийгэмд ажиллаж ирсэн гэдгийг бизнесийн хамгийн том байгууллага МХАҮТ-аас баталж, Гранпри шагнал олгож байна. Манай компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэж, дэмжин тусалж ирсэн нийт хэрэглэгчиддээ талархаж байна. Улс орны хэмжээнд хямралтай байгаа үед манай үйлдвэр Сар шинийн баярыг угтан хэвийн боовыг 2850-аас 1850 төгрөг хүртэл бууруулж хэрэглэгчиддээ бэлэг барьж байна.

“Сүү” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга: Манай компани 2016 онд хувьцаагаа 1000 нэгжид хуваасан. Өмнө нь нэгж бүр нь 100 мянган төгрөгийн үнэтэй, нийт 344 мянган ширхэг хувьцаатай байсан. Одоо нэгж бүрийн үнэ нь 100 төгрөгийн үнэтэй 344 сая ширхэг хувьцаатай болсон. Ингэснээр манай компанийн хувьцааны арилжаа нэмэгдсэн. Хувьцааны арилжигдах өнөөдрийн ханш өнгөрсөн онтой харьцуулахад 30 хувиар нэмэгдсэн. Цаашид 2-3 жилийн дотор борлуулалтын дүнгээ хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагаа шилдгээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн туг өргөх ёслолоор өндөрлөв.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ