УВС: Аймгийн ИТХ хуралдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-25 13:25:12

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 7 дугаар хуралдаан өнөөдөр болж байна.


Тус хурлаар аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл батлах тухай, “Аялал жуулчлал” төсөл, арга хэмжээ батлах тухай, “Хог хаягдал” төсөл, арга хэмжээ батлах тухай, Үндэсний аюулгүй байдлыг хангах аймгийн бодлогын баримт бичиг батлуулах тухай асуудлыг хэлэлцэж байна.


Тэрчлэн орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, бусад албан хаагчид олгох цалин хөлсний нийтлэг жишиг тогтоох тухай, орон нутгийн өмчийн асуудал, Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмын ажлын тайлан, мэдээлэл, аймгийн ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэнэ.


Өчигдөр аймгийн ИТХ-ын хороод хуралдсан бөгөөд өнөөдрийн ИТХ-ын ээлжит хуралдааны ирц 80 хувьтай байна.

 

Холбоотой мэдээ