Сангийн яамнаас хандивын данс нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-04 13:03:48

Сангийн яамнаас иргэд, аж ахуй нэгжээс ирүүлж буй хандивыг төвлөрүүлэх зорилгоор төгрөгийн болон валютын дансыг Төрийн сан, Төрийн банк болон Монголбанкинд нээлээ.

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав эдийн засгиийн хүндрэлтэй байгаа энэ үед “Эх орны төлөө” хандивын аяныг эхлүүлсэн. Энэхүү аянд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь нар хандив өргөхөө мэдэгдээд буй. Үүний зэрэгцээ иргэд уг аянд ихээхэн анхаарал тавьж оролцож байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хандив өгөх боломжоор хангах үүднээс Сангийн яам албан ёсны данс нээсэн байна.

Банкны нэр Дансны дугаар Дансны нэр Валютын төрөл
Төрийн сан 100900080800 Хандив MNT
Монгол банк 3332444 Хандив USD
Төрийн банк 106030080800 Хандив MNT/Валют

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэхүү аянтай холбогдуулж хэлсэн тайлбартаа, “Хандив бол иргэдийн сайн дурын аян. Засгийн газар ийм аяныг эхлүүл гэж хэлээгүйтэй адил иргэдийнхээ сайн дурын санаачилгыг зогсоо гэж үүрэгдэх боломжгүй" хэмээсэн. Мөн хандив хүлээж авах тодорхой хугацаа тогтоож, энэ хугацаанд  ирсэн орлого, хандивыг өдөр бүр олон нийтэд ил тод мэдээлж байхыг  Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосон бөгөөд иргэдийн хандивын нэг ч төгрөгийг  бондын өр төлөлтөд зарцуулахгүй хэмээн мэдэгдсэн юм.

Б.Туул

Холбоотой мэдээ