Ахмад багшийн алдрыг мөнхжүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Бугат сумын хүүхдийн хөгжлийн төв ахмад багш агсан Ш.Махсутын нэрэмжит болов.
Ш.Махсут энэ сургуульд суралцаж төгсөөд хөдөлмөрийн гараагаа бага ангийн багшаар эхлэн улмаар УБДС-ийг түхийн багш мэргэжлээр төгсөөд багш, захирлаар он удаан жил ажилласан байна. Хүүхдийг хөгжүүлэх, авъяас чадварыг нь дээшлүүлэх зорилгоор энэ төвийг Ш.Махсутын хамтран ажилласан ахмад багш, шавь нар болон дүү Ш.Магмуд, үр хүүхдүүд нь тохижуулаад, нэрэмжит болгох санал дэвшүүлсэнийг сум, сургуулийн удирдлага дэмжиж ийнхүү нэр алдарыг нь мөнхжүүлж байна.
Ш.Айзаря