Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ хангалтгүй үнэлгээ авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-06 22:06:48
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Зуунмод сумын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний найман аж ахуй нэгжид энэ сарын 23-25 ны хооронд  шалгалт явуулахад хангалтгүй үнэлгээ авчээ.

Стандарт хэмжил зүйн хэлтэс болон Авто тээврийн төвийн даргын 2017 оны 2017/001 удирдамжаар томилогдсон ажлын хэсаг шалгалтынхаа дүнг гаргалаа. Шалгалтад найман аж ахуй нэгжийн нийт 113 жолооч хамрагдсан бөгөөд тэдгээр жолооч нарын 58 хувь мэргэшсэн, хоёр хувь нь ажлын хувцастай байв. Мөн тээврийн хэрэгслийн насжилт өндөр 24.5 хувийг эзлэв. Харин буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл нийт жолооч нарын 15 хувийг тус тус эзэлсэн гэж Төв аймгийн Стандарт хэмжилзүйн төвөөс мэдээлэв.

Түүнчлэн уг шалгалтын зорилго нь стандартчилал тохирлын үнэлгээний хууль, тогтоомж холбогдох стандарт дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, өнөөгийн түвшинг тогтоож үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зэрэг үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэгдсэн гэдгийг албаныхан тодотгов.

Цаашид нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ явуулдаг компани удирдлагуудад зөрчил дутагдал арилгах үүрэг чиглэл өгөв.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ