Хар тамхийг орцонд ч хэрэглэх болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-07 10:48:00

Хар тамхи, мансууруулах бодис,  ургамал, бэлдэцийг хэрэглэх явдал ихэссээр байгааг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тасгийнхан шургуу илрүүлж, анхааруулсаар байна. Шүүхээс таслан шийтгэх эрүүгийн хэргийн тоонд ийм гэмт хэрэгтэй холбогдогсод ч нэмэгдсэнийг анхааруулсан. Гэвч орцонд хар тамхи татаж байгаад баригдсан хэрэг гарчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар  хорооны ... байрны орцонд өчигдөр орой хоёр залуу хар тамхи хэрэглэж байгаад  цагдаагийнханд баригдав. Хэрэгт холбогдогсдыг шалгахад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 23 настай эрэгтэй Ө, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 21 настай эрэгтэй А нар  “Зэрлэг өвс” гэгч зүйл хэрэглэж байсан нь илэрчээ. Цагдаа нар хэргийн газраас эд мөрийн баримтаар хуванцар бортого болон 20 уут зэрлэг өвс гэх ургамал хураан авсан бөгөөд одоо уг хэргийг  Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Хар тамхичид ийнхүү орцонд ч хэрэглэх болжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ