“Ирээдүйд тэмүүлсэн 90 жил” дэвжээ тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 15:47:09

Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан “Ирээдүйд тэмүүлсэн 90 жил” дэвжээ тэмцээнийг  Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс санаачлан Хөгжимт драмын театрт зохион явууллаа. 

 “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй анх байгуулагдсан Д.Сүхбаатарын нэрэмжит Хүүхдийн байгууллагын түүх, Монголын үе үеийн хүүхдүүдийн үүсгэл санаачлагын үр дүнд бий болсон халамж хамгаалал, хөгжлийг хүүхэд багачуудад таниулж,олон нийтэд хүргэх, ахмад, дунд, залуу үеийнхний залгамж холбоог бэхжүүлэх зорилготой юм.

Дэвжээг Политехник коллеж, Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион явууллаа.Тэмцээнд амжилттай оролцсон сургуулиудыг Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүндэт өргөмжллө,мөнгөн шагнав.

 Шилдэг үзүүлбэрүүдэд дурсамж хадгалуулж, Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойн баярын хүндэтгэлийн “Баруун Монголын - Баясгалант ирээдүй” Гала тоглолтонд оролцууллаа.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ