Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдан борлуулж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн МХГ-аас аймгийн Цагдаагийн газар, Татварын хэлтэстэй хамтран урьдчилан сэргийлэх хяналтыг Сүхбаатар сумын 26 аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан хийжээ.
Энэхүү хяналтаар чанарын шаардлага хангаагүй, хугацаа нь дууссан 73200 төгрөгийн үнэ бүхий 9 нэр төрлийн 90 ш бүтээгдэхүүнийг хураан устгасан байна. Мөн үйлдвэрлэсэн огноо бичигдээгүй, хаяг шошгын зөрчилтэй 24450 мяган төгрөгийн үнэ бүхий 4 нэр төрлийн 21 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татуулжээ. Тус хяналт шалгалт цаашид үргэлжлэн явагдах аж. Ард иргэд аливаа хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа үйлдвэрлэсэн огноог сайтар харж, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг холбогдох газрууд анхааруулж байна.
Ч.Отгонцэцэг