Хүүхдийн сурлагад анхаарч, хүмүүжлийг орхигдуулсан гэж ахмад багш нар шүүмжлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-08 14:42:36

Өмнөговь аймгийн удирдлагууд өнөөдрийн “Өглөөний цай”-нд боловсролын салбарын ахмадуудтай уулзлаа. 

Тус аймгийн удирдлагууд “Өглөөний цай” арга хэмжээг зохион салбар бүрийн иргэдийн санал бодлыг сонсох, тэдэнтэй санал сэтгэгдлээ хуваалцах уулзалтыг ийнхүү зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийнхаа уулзатанд тус аймгийн боловсролын салбарын хөгжил, хүүхэд залуусын сурч боловсрох их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад багш нарыг урьж тэдний туршлага зөвлөгөөг сонслоо.

Боловсролын салбарын хувьд түшиц сургууль цэцэрлэгтэй болох, хөрвөх чадвартай багш бэлтгэх, ажил ачааллын талаар сайтар судалгаа хийж тэдний ажлын ачааллыг тэнцвэржүүлснээр сургалтын үр дүнд ахиц гарна гэлээ. Мөн мэргэжлийн багш нарыг бэлтгэх ялангуяа сумдад мэргэжлийн багш дутмаг нэг багш 3-4 хичээл ордог, чадварлаг арга зүйч нар дутмаг, сурлагад гол анхаарлаа хандуулж хүүхдийн хүмүүжил төлөвшлийг орхигдуулсан байгаад анхаарал хандуулж, багш ажилчдын хэт их бичиг цаасны ажлыг багасгах, ур чадварыг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүйг сайжруулах зэрэг чухал зөвлөгөө саналуудыг ахмад багш нар хэлсэн юм. Ахмад багш нараас гарч буй үнэтэй санал, зөвлөгөөнүүдийг ажил хэрэгтээ тусгаж үр дүнд хүрнэ гэдгээ аймгийн удирдлагууд онцоллоо.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ