Баян-Өлгийн Булганд байдал хүнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-02-09 02:39:12

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт цас улам зузаарч бэлчээр хомсдосноор мал хорогдож эхэлсэн байна.

70 орчим мянган толгой мал хөрш зэргэлдээ аймаг, сумдын нутагт оторлож байгаа бөгөөд тэдгээр сумуудтай хийсэн гэрээний хугацаа дуусах дөхөж байна. Орон нутагт үлдсэн 70 орчим мянган толгой малаас энэ оны эхний сард 2500 толгой нь хорогджээ.

Мал төллөх хугацаа дөхсөн ч их цасанд дарагдсан хаваржааны нутгуудад нүүж хүрэх боломжгүй болоод байна. Малчдын бэлдсэн өвс дууссан тул аймгийн аюулгүйн нөөцөөс өвс тэжээлийн тусламж хүсч байгаагаа тус сумын Засаг дарга Ж.Бауыржан өчигдөр мэдээллээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ